"Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драм
Хэний ч үл мэдэх Хэн нэртэй хотод ийм нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдаж байтал тээр тэнд уулын агуйд над шиг биш чам шиг биш зөрүүд Ноён Гринч үнэнч туслах Максын хамт өдөр хоногийг эморч өнгөрүүлнэ. Энэ бүх үйл явдал нэг л баяртай холбоотой, тэр бол хүн бүхний дуртай ч хөгшин Гринчийн үзэн яддаг Зул сарын баяр! Баярыг тойрсон адал явдал, хөгжилтэй, баяртай, бахархам түүхийг нүдээрээ, чихээрээ, хамраараа, арьсаараа, үсээрээ мэдрэхийг хүсвэл "ЗӨРҮҮД ГРИНЧ" зул сарын сахилгагүй драмын жүжгээс үзээрэй. Доктор Сьюзийн "Гринч – Зул сарыг хулгайлсан нь" зохиолоос сэдэвлэн Улаанбаатар театр, Маппет театр хамтран "Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драмын жүжгийг толилуулж байна. Ерөнхий найруулагч: СТА М.Лхагва Ерөнхий зураач: С.Энх-Од Хөгжмийн зохиолч: СТА Х.Алтангэрэл Хөгжмийн техникч: Т.Цолмон/Б.Батжаргал Бүжиг дэглээч: СТА Д.Баярт Тайзны зураач: Л.Баянмөнх Урлаачид: СТА Б.Энхтуяа, Г.Мягмарбаяр Дүрүүдэд: Гринч СТА Г.Гандөш/Ц.Энх-Орчлон Синди Лу Г.Сансартуяа Хотын дарга МУГЖ Х.Батжаргал Макс СТА Э.Мөнх-Алдар/ СТА Б.Цэвэлсүрэн Ноён Лу Ж.Цэдэндамба Хатагтай Лу Р.Долгорням Хатагтай Марта Мэй А.Ариунзаяа Цасан хүн З.Энхжаргал/Ж.Цэдэндамба Иргэд Улаанбаатар театрын бүжигчид 5-с дээш тасалбар авах тохиолдолд Ноён Гринчтэй 11301111 дугаарт холбогдоорой.